Хяналтын үзлэг, тооллого явуулна
Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллого 2022 онд хийхтэй холбогдуулан Дорноговь аймагт буй төрийн өмчит болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд газрын эрх, авто тээврийн хэрэгслийн тооллогын ажлыг мэргэжлийн байгууллагын мэдээллийн сантай тулган баталгаажуулах, хяналтын үзлэг, тооллого хийж, зөвлөгөө өгөх ажлыг 2022 оны 2 дугаар сарын 20-22-ны өдрүүүдэд газар дээр нь Төрийн өмчийн бүртгэл, ашиглалтын хэлтсийн дарга Д.Нарангэрлийн ахалсан Ажлын хэсэг зохион байгуулж шалгана.